Skip to content

Instantly share code, notes, and snippets.

@enkuso
Last active March 27, 2017 03:55
Show Gist options
  • Save enkuso/f568a3b15b65b21d10776037b97a6c6a to your computer and use it in GitHub Desktop.
Save enkuso/f568a3b15b65b21d10776037b97a6c6a to your computer and use it in GitHub Desktop.
Өглөө хөтөлбөр - Жаргалсайхан (defacto) - цагийн менежментийн тухай
Өглөөний мэнд хүргэе таньд
Сайн байна уу та
Таны ажил үйлс өндөр үү
Явж байна аа, сайн байгаа. ... ... ... Ажил бол мундахгүй их байна
Таньд хоногийн 24 цаг хэр хүрэлцээтэй байдаг вэ
Цаг бол дэлхий дээр байгаа эдийн засгийн 4 том нөөцийн нэг. Материалын нөөц, хүний нөөц, санхүүгийн нөөц, тэгээд цагийн нөөц. Тэгэхээр цагийн нөөц бол хүн болгонд адилхан 24 цаг л байдаг. Ганцхан энэнээс хэн хэдийг илүү авч бүтээж чадаж байсан хүмүүс бол тодорхой том юм хийнэ шд. Хөдөлмөрийн бүтээмж нэмэхэд цагийн менежмент хамгийн чухал. Цагийн менежментийг сайн хийхийн тулд төлөвлөгөө их чухал. Төлөвлөгөөг сайн хийхэд бол зорилго тодорхой байх ёстой. Энэ 3-н зорилго нь тодорхой биш бол төлөвлөж чадахгүй, төлөвлөгөөгөө хийж чадаагүй хүн цагаа ашиглаж чадахгүй.
Та ер нь яаж төлөвлөдөг вэ? Анх ер цаг төлөвлөлтөө яаж хийдэг байв
Би тэрийг зөвхөн ингээд тэдэн цагт тийм юм хийе гэж боддог гэж хэмжээнд ойлгож байсан л даа, 20-иод жилийн өмнө. Тэгээд дараа нь юу ойлгосон гэхээр ер нь хүн болгонд яг адилхан цаг байдаг учраас энэний өгөөжийг ашиглахын тулд тэрийг зөвхөн төлөвлөе гэдэг бол өөрийнхөө зорилготой тохируулж буюу аль нь нэгдүгээр ажил юм бэ гэдгийг priority гээд байгаа англиар тэ, аль нь анхдагч ажил вэ гэдгийг л ялгаж сурна гэдэг бол тэр хоёрдогч гуравдагч бол тэ
Аль нь илүү үнэ цэнэтэй, аль илүү чухал вэ гэдэг
Хамгийн түрүүнд хийх ёстой чухал ажил юм бэ гэдгийг. Тэгээд ингээд цагийн менежментийг зөв хийгээд эхлэхээр их урт хугацааны юмыг тасралтгүй хийдэг ийм төлөвлөгөөнд ордог. Аа түүнээс биш ингээд яаралтай чухал гэх юм бол дандаа гал унтрааж байгаа юм шиг ажиллаад тэгээд бүх насаа өнгөрөөчихөж байгаа, харамсалтай нь тийм тохиолдлууд гараад байна шд. Тэхээр юув, маш чухал гэхдээ яаралтай биш. Ийм ажлуудыг л өдөр тутам хийж чадаж байвал та цагийн менежментийг зөв хийж байна гэсэн үг. Тэхээр энэ хаанаас гардаг вэ гэхээр зохирго нь тодорхой company, хүмүүс, улс орон ийм газар л тийм төлөвлөгөөтэй байх ёстой. Тэгээд нөгөө зорилго тодорхой учраас төлөвлөж болж байгаа юм. Төлөвлөөд ингээд урьдчилаад аль болохоор бүр сараар нь төлөвлөчих юм бол бүх үйл ажиллагаа хямдхан болдог, өгөөжтэй болдог, янз бүрийн стресс гардаггүй, дээр нь гэр бүл дотор чинь янз бүрийн conflict зөрчил гардаггүй. Яагаад гэвэл таны цагийн хуваарийг таны гэр бүлийнхэн, ойр хавийнхан, ажил төрөл дээр байгаа бүх хүмүүс мэдэж байгаа. Одоо энэ гайхамшигтай хэрэгсэл байна шд, гар утас. Энэ гар утасны calendar бол тантай хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүст таны calendar зэрэг очих ёстой. Би тэрийг яриад байх ч шаардлага байхгүй, мань хүн утсаа хараад чиний ажил тийм байгаа, тэрний ажил тийм байгаа гээд харчихдаг. Тийм технологийн боломжийг сүүлийн арваад жил бидний гар утсанд өгчихсөн. Тэрнээс өмнө тийм боломж байгаагүй, цаасаар ярьдаг байсан, 2000 он гарахаас өмнө бид нар. Шинэ зуун гэдэг бол бид нарын хөдөлмөрийн бүтээмжид хувь хүний ч гэсэн, улс орны ч гэсэн хувьд хувьсгалт өөрчлөлт хийх боломж гарсан гэж үзэж байна.
... Японы үг байдаг Хурд гэдэг бол аажмаар тогтвожтой урагшлахыг хэлнээ гээд
Японы яаралгүй шамдахтун гэж зүйр үг байдаг юм. Миний дуртай зүйр үг.
Та яг сургууль төгссөнөөс хойш амьдралдаа яг юуг зориод яаж ингээд тогтвортой урагшлав аа
Үгүй яахав дээ, би нэг ажилчин айлын хүүхэд, надаа ашиглаж болох түрүүний 4 нөөцөөс чинь ганцхан цаг л байгаа. Тэр цагийг л би илүү ашиглаж байж би юм бүтээнэ гэж бодсон. Тэрийг оюутан байхдаа ойлгосон. Ганцхан ялгаатай юм тэр л байсан. Мөнгөөрөө, материалаараа, бусад санхүүгийн юмаараа би хүн болгоноос л дутуу байсан. Ядуу айлын хүүхэд. Тэгээд цагаа ашиглаад ирэхээр одоо тэр үеийн оюутан хүний зорилго юу юм, маш сайн сурах. Тэгээд энэ сурч байгаа юмаа богино хугацаанд тасралтгүй чанартай хийгээд явах юм бол амжилтанд хүрнэ гэж бодсон. Тийм учраас Москвагийн Их Сургуульд сурж байхдаа бүх шалгалтыг онц өгсөн, яагаад гэвэл зорилго нь онц сурах байсан. Тэгээд төлөвлөөд хийгээд өдөр шөнөгүй суугаад байхад хэн надаа саад болох уу, өөрөөс минь өөр хэнч саад болохгүй. Аа нөгөөдөх нь зорилго тодорхой байгаад цаг ашиглана гэдэг бол бусад нөгөө хүний бие бялдар эрүүл мэнд бүх юмаа тэнцвэржүүлэхгүй бол аль нэг нь хэтэрвэл нөгөө тэнцвэрээ алдчихна, өвчин зовлон гээд тэ. Тийм учраас зөндөө олон үйл ажиллагаа хийж байгаа юм чинь урьдчилан сэргийлэх юман дээр ажиллах ёстой. Ер нь ухаалаг хүмүүс бол юмыг болохоос нь өмнө мэддэг шд, арай бага зэрэг ухаалаг нь харин болсон хойно нь хашхирдаг шүү дээ. Хүмүүсийн ялгаа л энэ байхгүй юу.
Та ер нь өдрийг яаж төлөвлөдөг вэ
долоо хоногоор
Та хэдэн цаг унтах уу
6 орчим
ер нь бол долоо хоногоор төлөвлөнө гэдэг бол нэгдэх гуравдах тавдах өдөр юу хийх ёстой юм аль өдөр юу хийх ёстой юм бүгдээрэнг нь цагаар ингээд хийгээд бүх ойр орныхоо хүмүүст мэдэгдчихээр хүн болгонд тодорхой болчиж байгаа юм. Маш их цаг хэмнэгдчихэж байгаа юм. Аав ээжтэйгээ уулздаг цагаа хүртэл гаргачих хэрэгтэй. Нөгөө хүмүүс ч гэсэн чамайг ирэх үү байх уу гээд асуугаад байхгүй, цагаа ч мэдэж байгаа. Жишээлбэл залуухан гэр бүл бол аав ээж нь хүүхэдтэйгээ хэзээ хэн нь юугаа хийх үү тодорхой тохирох хэрэгтэй. Аав нь математик сайн бол 2 дох өдөр хүүхэдтэйгээ нэг сууна гэдгээ хэлчих. Ээж нь тийм юм хийнэ гээд тэгээд заачих. Тэгээд хоёулаа цуг байдаг цагаа заачих. Ингээд харахаар чи машин биш хүн шд гээд хүмүүс хэлдэг. Гэхдээ өгөөж нь хамаагүй өндөр, хямдхан. Энэ бүхнийг зөв зохицуулж чадах юм бол та амралтандаа ажилдаа илүү цаг зарцуулж болно. ер нь бол амралтыг хүмүүс ингээд юу ч төлөвлөхгүй юм шиг буруу ойлгодог. Амралтыг хамгийн сайн төлөвлөх ёстой. Тэгэж байж жинхэнэ өгөөжийг нь авна. Ямар ч төлөвлөгөөгүй та хөдөө гараад явчихаж болохгүй шд. Тэхээр зун явах гэж байгаа бол одоо төлөвлөх ёстой. Он сараа тохирцон байх хэрэгтэй. Юу авахаа тохирцон байх хэрэгтэй. Сайн тохирцон байх юм бол тэр хооронд чинь ингээд унших харах бэлдэх бусад цаг нь зөндөө их гараад ирдэг. ер нь бол өнөөдөр хүмүүс хөдөлмөрийнхөө бүтээмжээр, цагийнхаа ашиглалтаар л ялгаатай. Түүнээс биш бүгдээрээ адилхан ухаантай болцон шд.
Тань саад болох эрдсэлт хүчин зүйлсүүдээ хэрхэн тооцоолдог вэ
Мэдээж амьдрал бол амьдрал, бүгдийг хүн зохион байгуулахгүй шд. Үе үе тийм юм орж ирнэ л гэж тооцох хэрэгтэй. Хэрвээ тооцвол тэр үед яах вэ гэдгээ толгойдоо бас бодцон л байх хэрэгтэй. ... ... ...
Хувь хүний хөгжил таныхаар юугаар тодорхойлогдох вэ
Хэл бол ямар ч эргэлзээгүй заавал мэдсэн байх ёстой зүйлийн нэг. Амжилт юугаар хэмжих вэ гэж тэ, дахиал төлөвлөгөөнөөсөө хамаарч байгаа юм. ер нь бол амьдралын зорилго чинь чи амьдралаас чи хичнээн юм авсандаа биш чи хичнээн юм өгсөндөө л байгаашд. Нийгэмдээ, улс орондоо, амьдарч байгаа хүмүүстээ чи юу үлдээж байгаа юм юу өгч байгаа юм. дандаа авцан байж болдоггүй л байхгүй юу
Авахын төлөө хүмүүс зорьж байна шд тэ
Яг үнэн хэрэгтээ авахыг оролдож байгаа хүмүүс бол богино хараатай хүмүүс гэж боддог
Ажлаа сайн хийж байна гэдэг тэр компанид та авсан цалингаасаа илүү ихийг өгч байна. ер нь бол хаана юу хийж байгаа дээрээ бүх сэтгэл бүх чадлаараа хандсан л байх ёстой. Тэгж чадаагүй амьдрал бол өгөөжгүй, дараа нь буцсан хойноо юу хийсэн нь ч бүү мэд яасан ч бүү мэд, хаашаа очоод юу хийгээд ирсэнээ мэдэхгүй Колумб шиг байж болохгүй шд.
... ... ...
Унтахдаа чи ер нь өнөөдөр бүх чадлаараа ажилласан уу л гэж асуу. Бүх чадлаараа ажиллаагүй бол чи бас л болоогүй байна даа л гэж бод. ердөөсөө агуулга нь тэр шд. Өглөөнөөс орой болтол You do your best гээд байгаан англиар. Та чадах бүхнээ л хий гэж байгаа юм. Та чадах бүхнийхаа хагасыг хийсэн бол Sorry та тэгээл амжилтгүй л хүний нэг байхгүй юу. Тэгээд амжилттай байхад юу саад болоод байгаа юм. Ядуу төрсөн бол таны буруу биш, ядуу амьдарч байгаа бол таны буруу. ...
....
end
Sign up for free to join this conversation on GitHub. Already have an account? Sign in to comment